a.Admin
Ангилал
Хэзээ
6 хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Т.Самданжигмэд: Уурхайн хаалтыг төлөвлөхдөө тухайн нутагт амьдрах иргэдийг оролцуулаад төлөвлөх хэрэгтэй
6 хоногийн өмнө
a.Admin
Т.Самданжигмэд: Уурхайн хаалтыг төлөвлөхдөө тухайн нутагт амьдрах иргэдийг оролцуулаад төлөвлөх хэрэгтэй
Улсын эдийн засгийн гол хөшүүрэг, тэргүүлэх салбар болсон уул уурхай, эрдэс баялгийн салбарынхан түүхэн 100 жилийнхээ ой хүрээнд “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Оюу толгой” компанитай хамтран анх удаа “Шангри-ла Улаанбаатар” цогцолборт зохион байгуулж байна. Энэ Оюу толгой” компанийн Ойжуулалтын төслийн удирдагч Т.Самданжигмэдээс зарим зүйлийг тодрууллаа. 

“Уул уурхайн долоо хоног-2022” арга хэмжээний үеэр “Нөхөн сэргээлт, уурхайн хаалт“ сэдвийг хөндөж ярилцлаа.

“Уул уурхайн долоо хоног-2022” арга хэмжээ “Нөхөн сэргээлт, уурхайн хаалт“ бага хурлаар үргэлжиллээ. Энэ хүрээнд “Уурхайн нөхөн сэргээлт”, “Уурхайн хаалт” сэдвээр панель хэлэлцүүлэг өрнөсөн юм. Энэ үеэр "Оюу толгой" компанийн Ойжуулалтын төслийн удирдагч Т.Самданжигмэдээс дараах асуудлыг тодрууллаа.

-“Оюу толгой”-н уурхайн хувьд харьцангуй залуу уурхай. Гэсэн хэдий ч уурхайн хаалтын асуудал одооноос яригдаж, төлөвлөж байгаа болов уу?

-“Уул уурхайн долоо хоног-2022” арга хэмжээнд “Нөхөн сэргээлт, уурхайн хаалт“-ын асуудлыг хөндөж байгаад оролцогчийн зүгээс талархалтай хандаж байна. “Оюу толгой”-н уурхайн хувьд таны хэлсэнчлэн залуу уурхай. Бүтээн байгуулалтын ажил дуусаагүй байна. Гэвч бидний зүгээс уурхайн хаалтыг ярьж, төлөвлөж эхэлсэн.

Ярьж эхэлсэн гэдэг нь юу, юугүй хаах гэж байгаа гэсэн үг биш. Өнөөдрийн батлагдсан ТЭЗҮ-гийн дагуу бол уурхай 2055 онд хаагдах боловч бүх нөөцөө ашиглавал 2100 он хүртэл ашиглах тооцоо бий. 100 жилийн дараа хаах уурхайг яагаад өнөөдөр ярьж байна вэ гэж бодож магад. Уурхайн хаалтыг ашиглаж эхлэхээс өмнө ярьж эхэлснээр уурхайгаа ашигтай ажиллуулаад дараа нь уурхайгаа байгальд ямар нэгэн сөрөг нөлөөгүйгээр хаах боломжтой юм уу гэдгийг анхнаас нь тооцож байгаа хэрэг юм. Өнөөдөр “Оюу толгой” компани хаалтын төлөвлөгөөгөө боловсруулсан, хаалтад гарах зардлыг тооцоолсноор 100 жилийн дараа ийм хэмжээний мөнгө хэрэг болох юм байна, энэ хэмжээний мөнгийг бид үйл ажиллагааныхаа ашгаас гаргаж чадах уу гэдгээ тооцно. Яг ийм жишээ Монголд тэр бүр хэрэгжихгүй байна. Ялангуяа жижиг, дунд уурхайнуудад.

“Оюу толгой” компанийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 100 сая мод тарих амлалт авсан байгаа.

-Орон нутгийн иргэдэд уурхайн хаалтын асуудлаар одооноос мэдээлэл түгээх, мэдлэгжүүлэх тал дээр та бүхэн ямар ажил хийж байна?

-Ер нь бол уурхайн хаалтыг төлөвлөхдөө тухайн нутагт амьдрах иргэдийг оролцуулаад төлөвлөх хэрэгтэй. Манайх ч гэсэн энэ зарчмаар явж, хаалтын төлөвлөгөөгөө орон нутгийн иргэдэд нээлттэй байлгадаг. Нутгийн иргэд санал бодлоо тусгах ч боломжтой юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2022 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс