Засгийн газраас төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулснаар төр бүсээ чангалах болсон. Иргэдийн цалин нь цаас болж худалдан авах чадамж буурч байгаа энэ төрийн хэмнэлтийн бодлого бага ч гэсэн улсын эдийн засаг нэмэр үзүүлнэ гэж найдсан. Гэтэл энэхүү хэмнэлтийн бодлого хэрэгжиж байхад нийслэлийн Засаг даргыг тамгын газрын харъяа газар үрэлгэн зан гаргаж байгаа мэдээллийг хэвлэлүүд цацаж эхэллээ.
Энэ газар бол Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар бөгөөд өмнө НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн алба гэсэн нэртэй байсан. Гэтэл Хотын дарга Д.Сумъяабазар 2022 оны 2-р сарын 22-ны өдрийн захирамжаараа хэвлэл мэдээллийн албыг газар болгон өргөжүүлж, 30 хүний орон тоотойгоор үй ажиллагаа явуулахыг нь зөвшөөрчээ.
Одоогоор энэ газар нь 17 алба хаагчтай, хагас жилийн дотор хийж гийгүүлсэн ширхэг ч ажилгүй атлаа маш их “төсвийн хөрөнгийг” залгичихаад сууж байна.
Үүнээс гадна Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас дамжуулан хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахад 1 тэрбум төгрөг зарцуулахын Хотын дарга Д.Сумъяабазар зөвшөөрсөн байна.
Гэтэл үүнээс зөвхөн 6-р сард гэхэд л
2022.06.03-нд “Тактижент” төрийн бус байгууллагын данс руу 6 сая (Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо)
2022.06.03-нд “Пиндола партнерс” ХХК-ийн данс руу 6 сая
2022.06.13-нд “Ийгл Бродкастинг” ХХК-ийн данс руу 10 сая
2022.06.15-нд Ийгл Бродкастинг ХХК-ийн данс руу 10 сая төгрөг
2022.06.16-нд Ийгл Бродкастинг ХХК-ийн данс руу 10 сая төгрөг
2022.06.20-нд “Эн Ти Ви броадкастинг” ХХК-ийн данс руу 7.5 сая төгрөгийн шилжүүлэг хийжээ.
Нийслэлийн сургалт, судалгаа олон нийттэй харилцах газраас мөнгө шилжүүлсэн байгууллагуудын тухай...
“Тактижент” төрийн бус байгууллага нь Эдийн засаг, нийгэм, хөдөө аж ахуйн салбарт судалгаа хийх, сургалт уулзалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажилладаг юм байна.
Байгууллагын тэргүүн нь Ц.Дарханбат. Тэрбээр Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны гишүүнчлэлтэй.
Пиндола партнерс ХХК нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр зөвлөгөө өгөх, бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх, нийгэм, эдийн засгийн социологийн судалгаа хийх үйл ажиллагааны эрхтэй.
Компанийн захирал нь Ж.Дарханбаяр. Түүний нэрээр Монголын мэргэжлийн америк хөлбөмбөгийн холбоо, Ай Эм Эйч Пи, Ай Ти Эн Ти ХХК-иуд бүртгэлтэй. Энэ утасны үзүүр Авто тээврийн цахим мэдээллийн төв төрийн бус байгууллагатай холбож байна.
Үүнээс гадна EAGLE TV, NTV-ийн данс руу мөнгө шилжүүлсэн байна. Түүчлэн цар тахлын үед Улсын баяр наадмыг зохион байгуулах нэрийдлээр “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ-аар дамжуулан 4.5 тэрбум халаасласан бүлэглэл, спортын нэрээр мөнгө угааж байгаа гэх шуугиан намжаагүй үргэлжилж байгаа. Энэхүү ТББ-д дээр дурьдсан байгууллагуудын эзэд хамааралтай байх мэдээлэл ч байна.
Ямартай ч Улаанбаатар хотын 1,6 сая иргэний амь нас, эрүүл аюулгүй байдлыг хангах үүргийг хотын дарга Д.Сумъяабазар, түүний удирдлагын баг хүлээнэ. Д.Сумъяабазар хотын даргын ажлыг авахдаа түгжрэлийг 50 хувь бууруулах амлалтыг өгч байсан ч өнөөдөр тэрхүү амлалтандаа хүрээгүй л сууна. Тэгсэн хэрнээ тэрбум төгрөгөөр сурталчилгааг хийлгэж, бас тэр мөнгөнөөсөө өөрийнхөө хүрээлэлийнхэнд тарааж суугаа гэх хардлага бий болоод байна.