a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Хятад улс Тайванийн хоёр санд хориг арга хэмжээ авчээ
1 жилийн өмнө
a.Admin
Хятад улс Тайванийн хоёр санд хориг арга хэмжээ авчээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси БНХАУ-ын заналхийллийг үл харгалзан мягмар гарагт Тайваньд хүрэлцэн очсон. Үүнтэй холбогдуулан  Хятад улс Тайванийн эргэн тойронд цэргийн сургууль эхлүүлснээ зарлаад байгаа юм. 

Мөн өмнө нь Хятадын Гадаад хэргийн яам  /ГХЯ/ Н.Пелосигийн айлчлалыг эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн бөгөөд "Хятадын Засгийн газар болон ард түмний үндэсний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах тууштай шийдэмгий, хүчтэй хүсэл зориг, чадварыг хэн ч дутуу үнэлэх ёсгүй" гэсэн юм. 

Тэгвэл өнөөдөр Хятад улс Тайванийн хоёр санд хориг арга хэмжээ авсныг тус улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн хэрэг эрхлэх газрын албан ёсны төлөөлөгч Ма Сяогуан мэдэгдлээ. 

Тодруулбал, Тайванийн ардчилсан сан, Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн сан өртсөн бөгөөд тус улсын нэр төрийг гутаасан, салан тусгаарлах үзэлтнүүдэд дэмжлэг үзүүлсэн хэмээн хориг арга хэмжээ авчээ. Эдгээр санд хандив өгсөн хүмүүстэй  хамтран ажиллахыг Хятадын компаниудад хориглосон байна. 

"Эдгээр байгууллага нь Тайванийн салан тусгаарлах үзэлтнүүдтэй холбоотой, тэд манай улсын нэр хүндийг унагаж, "Нэг Хятад" зарчмыг зөрчихийн тулд олон улсын хамтын нийгэмлэгт нөлөөлөхийг оролдсон" гэж Ма Сяогуан  мэдэгджээ.

эх сурвалж: xinhua.com bbc.com

 
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс