a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Ж.Батзандан: Монголд системийн өөрчлөлт хийе, шинэ хувьсгалыг эхлүүлье
1 жилийн өмнө
a.Admin
Ж.Батзандан: Монголд системийн өөрчлөлт хийе, шинэ хувьсгалыг эхлүүлье

Австрали улсад суух Элчин зөвлөхөөр томилогдоод тус улсад ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан эх орондоо эргэн иржээ.

Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хүргүүлсэн бөгөөд үүнээс хойш чөлөөт иргэний МАНАН дэглэмийн эсрэг тэмцэлээ үргэлжлүүлнэ гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан: "Миний бие өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Австрали дахь МУЭСЯ-нд Судалгаа, парламентийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад саяхан эх орондоо хүрэлцэн ирлээ. 
 
Энэ хугацаанд ЭСЯ-тай хамтран олон чухал асуудлыг шийдвэрлэхэд оролцлоо. Үүнд:
 
- Австралид бүртгэлтэй РиоТинто компанийн Дубайн гэрээтэй холбоотой маргаан шийдвэрлэгдэж, МУ 2.3 тэрбум ам.долларын өрнөөс чөлөөлөгдөв
 
- Олон жил яригдсан Монгол залууст зориулагдсан Австралид ажиллангаа амрах виз шийдэгдлээ
 
- Ковидын хүндрэлтэй хөл хорионы цаг үед Австралид амьдарч буй олон мянган иргэддээ туслах зорилгоор анх удаа МИАТ компанитай хамтарсан нислэг зохион байгуулж иргэдээ эх оронд нь авчирлаа
 
- Монгол, Австрали улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Австралийн тангарагтны шүүх, Австралийн парламентын ардчилал зэрэг нийт 25 баримт бичиг дээр судалгаа хийж холбогдох байгууллагуудад хүргүүллээ.  МАНАН дэглэмийн эсрэг эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлэхээр Австрали, Шинэ Зеланд, Швейцарийн загварт суурилсан хөгжлийн шинэ бодлого хэрэгжүүлэхээр Монголдоо эргэн ирлээ. Нэг жилийн хугацаанд Монголыг шинэчлэх 18 хувьсгал номоо нөхдийн хамт бичиж, хэвлүүллээ. Монголд системийн өөрчлөлт хийе, шинэ хувьсгалыг эхлүүлье" гэлээ. 
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс