a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд нар Украинд зэвсэг нийлүүлэх асуудлаар хэлэлцжээ
1 жилийн өмнө
a.Admin
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд нар Украинд зэвсэг нийлүүлэх асуудлаар хэлэлцжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен болон тус улсын Батлан хамгаалахын сайд Д.Остин нар ням гарагийн орой Украины Киев хотод зочилж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийжээ.

Энэ талаар В.Зеленскийн зөвлөх Арестович орон нутгийн цагаар ням гарагийн оройн 22 цагийн орчим шууд дамжуулагдсан нэгэн ярилцлагын үеэр мэдээлсэн байна. Тэрбээр, тус уулзалтын үеэр зэвсэг нийлүүлэх асуудал болон ОХУ-тай харилцах хамтын бодлогын талаар хэлэлцэх гэх мэт зүйлсүүд яригдсан хэмээжээ.

ОХУ Украин улс руу довтолсноос хойшхи АНУ-ын төлөөлөгчдийн хийсэн дээд хэмжээний айлчлал болж байгаа юм. Мөн зарим хэвлэлийн мэдээлж байгаагаар АНУ энэ долоо хоногтоо багтан дипломат төлөөлөгчдөө Украинд буцаан илгээх бөгөөд эхний ээлжид дипломат төлөөлөгчид Украины баруун хэсэгт байрлах Львов хотод байрлаж, аажимдаа Киевт эргэн ирэх юм байна.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс