a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
З.Энхболд, С.Эрдэнэ нар "Х.Баттулга"-аас болж сошиалд маргажээ
1 жилийн өмнө
a.Admin
З.Энхболд, С.Эрдэнэ нар "Х.Баттулга"-аас болж сошиалд маргажээ

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн орон нутаг дахь уулзалтууд үргэлжилсээр байна. Тэгвэл нэр дэвшигч зөвхөн Х.Баттулгын тухай сөрөг бүхий сонингийн материалыг өчигдрөөс эхлэн аймгуудад тарааж эхэлжээ. Үүнээс үүдэж З.Энхболд, С.Эрдэнэ нар цахим хуудсаар маргалдав.

Х.Баттулгыг ноцтой хүн амины гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэг, эх орноосоо урвасан гэмт хэрэгтэн гэх утгатай ‘Offshore news’ сониныг ил тод тараагаагүй бөгөөд айлуудын хашаа, хаалганд наах байдлаар тарааж байгаа гэдэг мэдээлэл байна. 

АН-ын дарга асан З.Энхболд "АН-ын  даргын сунгаа үргэлжилж байгаа энэ өдрүүдэд нэр дэвшигч Х.Баттулгын эсрэг гүтгэлгүүд үргэлжилж байгаа. Түүн рүү чиглэсэн дайралт гүтгэлгүүдэд албан ёсны тайлбар мэдэгдэл хийгээгүй өнөөдрийг хүрсэн” гэж жиргэжээ.

 

Түүний хариуд АН-ын дарга С.Эрдэнэ “З.Энхболд нууц эзнээ хамгаалж нуувчнаасаа ил гарчээ. Би амьд шүү. Х.Баттулгыг  хамгаална. Аятайхан байгаарай гэж хэнийг ч юм айлгаж сүрдүүлсэн  өнгө аястай мэдэгдэл гаргажээ. Х.Баттулгыг  даврааж, АН-аас итгэл хүлээлгэж томилсон албыг унагасан даа З.Энхболд.

АН-ын дарга асан З.Энхболд "Сонгуульд ялагдаад хоёр жил боллоо. АН дүрмийн дагуу ажлаа өгөөч".

АН-ын дарга С.Эрдэнэ "Чам шиг урвагчаас хоёр нүүртэй Х.Баттулгын гардан зохион байгуулсан төрийн хутгуураас болж АН-ялагдсан. Чи надад ялагдсан. АН-ын есөн  гишүүнтэй ялсан.  МАН-ын 65-н гишүүнтэй тийм л АН-ыг тарааж хаячхаад өгсөн биз дээ" гэжээ. 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (1)
Зочин
1 жилийн өмнө
[51.158.127.252]
Үнэнийг нь бичсэн бнлэшд улсын хөгжил гацаасан ахмадуудыг ялгаварлан гадуурхсан лалрын тимбүүү үхээрэй чи гах түй
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс