a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Хуулийн ялгавартай үйлчлэлийн эсрэг тэмцсэн ТЭМЦЭГЧДИЙГ яллах нь хүний эрх үгүй болохын эхлэл
2 жилийн өмнө
a.Admin
Хуулийн ялгавартай үйлчлэлийн эсрэг тэмцсэн ТЭМЦЭГЧДИЙГ яллах нь хүний эрх үгүй болохын эхлэл

No Double Standar хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүүг цагдан хорих 461-р ангиас хүч хэрэглэн булааж авч явсан гэдэг үндэслэлээр тус хөдөлгөөний Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын зургаан хүнд 3 хүртлэх жилийн хорих ялыг прокуророос үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг өчигдөр хэлэлцээд, хэргийг прокурорт буцаалаа. 

Хууль ямар ч салаа утгагүй, дарга цэрэг хэн ч бай бүгдэд ижил тэгш үйлчилдэг байх шаардлагыг л “No double standart” хөдөлгөөнийхөн тавьсан. Тэд зүгээр л давхар стандартаа боль гэсэн. Үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлэх эрхээ эдэлсэн хүнийг барьж хорьж байгаа нь хамгийн энгийн давхар стандартын жишээ.
Угтаа бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол ус, агаартай адил зүйл. Үүнийг хэн ч ямар ч хуулиар хориглож болохгүй. 

Цар тахлын улмаас төр засаг иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд удаа дараа халдаж байна. Энэ байдал Сүхбаатарын талбай дээр байнга ажиглагддаг. Өнөөгийн Ерөнхий сайд болон хэсэг нөхөд нь талбай дээр гэрүүд ярайтал барьж, тайз засч байгаад жагсаж байсан. Тэгэхэд хэн ч тэднийг баривчлаагүй, бүүр гэр орон хүртэл барьж өгч төрийн цагдаагаар хамгаалуулж байв. Гэтэл одоо нөгөө жагсаж, тэмцэж явсан хүмүүсийн засаг нь хуулийн тэгш эрх ярьсан иргэдийг барьж аваачаад хорьж байна. Энэ бол давхар стандартын тод жишээ. Үүнийг л засаж, залруулахын тулд Э.Одбаяр, Д.Монголхүү тэргүүтэй залуус тэмцэж байгаа юм. 

Ямар ч жагсаал цуглаан, хөдөлгөөн зохион байгуулагч, санаачлагч нь л байхгүй бол дуусдаг. Хэдийгээр хүмүүс энэ хөдөлгөөнийг дэмжээд байгаа боловч яг тулаад хийх гэхээр заавал удирдагч хэрэг болдог. Удирдагчгүй бол тэгсхийгээд хэдэн хүний бөөгнөрөл болоод дуусдаг. Яг энэ жишгээр Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг хорих гэж, No Double Standart хөдөлгөөнийг дарах гэж оролдож байгаа нь энэ. 

Түүнээс гадна тэднийг гол буруутгах болсон Д.Монголхүүг 461-р ангиас булааж авсан гэдэг хэргийн тухай Э.Одбаяр өмнө нь мэдээлэхдээ... Д.Монголхүүг 461 дүгээр ангийн ажилтнууд өөрсдөө өргөж авч гарсан талаарх бичлэгийг олон нийтэд цацсан. Уг бичлэгт энгийн хувцастай цагдаа гэх хүмүүс Д.Монголхүүг хууль бусаар баривчилж, шийдвэр тогтоолгүй 461 дүгээр ангид нууж байгаад баригдсан. Цагдан хорих 461 дүгээр ажилтнууд ингэж хууль бусаар хүн хорих боломжгүй учир "Эндээс бүгд гар" гэтэл энгийн хувцастай цагдаа гэх хүмүүс гаргахгүй, бужигнаан үүсгэж, өөрсдөө хорих ангийн ажилтнуудыг  эсэргүүцсэн байдаг. Мөн 461 дүгээр ангиас ямар ч хүн оргуулж гаргаагүй гэдгээ ШШГЕГ-ын удирдлагууд мэдэгдсэн.

Тэрийг нь гэрчлэх хорих ангийн үүдний хүлээн авах заалны хяналтын камерын нийт есөн бичлэг байсан. Гэтэл хэргийн нотлох баримтаас нэг ширхэг CD алга болчихлоо. Үлдсэн CD-ний бичлэгүүдэд дутуу хагас, бараг хоосон шахуу, ач холбогдолгүй бичлэг байна. Бид хэдий хэрэгт яллагдагчаар татагдаж байгаа ч өөрсдийнхөө гэм буруугүйг нотлох баримтыг тэгш эрхтэйгээр хангуулах хуулийн заалттай. Гэтэл хуулийн байгууллагаас зөвхөн нэг талыг баримталж, биднийг буруутай гэж харуулсан хэсгийг нотлох баримтаар оруулж байна. Бичлэгийн зарим хэсгийг цаасан дээр хэвлээд гаргасан байна лээ. Алга болсон CD дотор Д.Монголхүүг хэн хорих ангиас авч явсан бэ, түүнийг өргөж авч гарсан юм уу, үгүй юу гэдгийг тодорхой харуулсан юм" гэсэн юм. 

Эргэн сануулахад... "ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангийн шалган нэвтрүүлэх байрны иргэд хүлээж авах хэсэгт иргэд, өмгөөлөгч, Цагдаагийн байгууллагын алба хаагчдын хооронд маргаантай асуудал үүссэн. Гэхдээ цагдан хорих байраас хүн авч гарсан гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл" гэж ШШГЕГ-аас мэдээлсэн билээ. 

Тэгэхээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байхыг шаардсан залуусыг яллах нь Монголд шударга ёс, хүний эрх үгүй болохын эхлэл гэж харах хүн цөөнгүй байна.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс