a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Аннелис Вилдер-Смит: Омикрон нь ковидын сүүлийн хувилбар биш
2 жилийн өмнө
a.Admin
Аннелис Вилдер-Смит: Омикрон нь ковидын сүүлийн хувилбар биш

Швейцарийн Давос хотноо жил бүр зохион байгуулагддаг "Дэлхийн эдийн засгийн чуулган" энэ жил коронавирусний цар тахлын улмаас хоёр дахь жилдээ цахимаар (2022.01.17-21) хийж байна.

"Дэлхийн нөхцөл байдал" сэдвийн дор болж байгаа тус хурлын үр дүнд дэлхийн удирдагч нарын хувьд энэ оны төлөвийг тодорхойлж, санал бодлоо солилцсон анхны арга хэмжээ болж байгааг чуулганыг зохион байгуулагчид тодотгожээ. Мөн тус чуулганы үеэр хэлэлцэх гол сэдвүүдийн дотор COVID-19 коронавирусний халдвар, Аж үйлдвэрлэлийн 4 дэх үеийн хувьсгал, уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн асуудал багтаж байна.

Ши Жиньпин: Улс орнуудад 1 тэрбум тун вакцин илгээнэ

Онлайн цахим хэлбэрээр явагдсан уулзалтын эхний өдөр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин мэдэгдэл хийж, цар тахлын эсрэг тэмцэл, мөн дэлхийн хүн амыг дархлаажуулах үйл явцыг улс орнууд хамтран, өөр хоорондоо уялдаа холбоотой явуулах нь зүйтэй талаар мэдэгдэн, цаашид цар тахлын аюул гамшигтай хамтран тэмцэхэд уриалж COVID-19-ын эсрэг нийт нэмэлээр 1 тэрбум тун вакцин улсууд руу  илгээхээ мэдэгдсэн байна. Үүгээр зогсохгүй бусад гүрнийг "хүйтэн дайны үеийн сэтгэлгээ"-ээс татгалзахыг уриалжээ.

Ричард Хатчетт: Улс орнуудад вакцинжуулалтын хөтөлбөрийг боловсруулж, вакциныг хурдан хүргэхэд дэмжлэг үзүүлэх нь чухал

Гави болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран COVAX-ийг тэргүүлдэг CEPI-ийн гүйцэтгэх захирал Ричард Хатчетт: Улс орнуудад вакцинжуулалтын хөтөлбөрийг боловсруулж, вакциныг хурдан хүргэхэд дэмжлэг үзүүлэх нь чухал юм.

Нийт 11 тербум вакцин үйлдвэрлэгсэн ба 2021 оны үед нийлүүлэлт хүрэхгүй байсан бол 2022 онд хэрэгтэй хүн болгонд вакцин хангагдана гэжээ

Энтони Фаучи: Хувилбаруудын хоорондын нийтлэг шинж чанарыг олохын тулд хичээж байгаа y, шинжлэх ухааны маш чухал зорилго

АНУ-ын Харшил, халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи хувилбаруудын хоорондын нийтлэг шинж чанарыг олохын тулд хийж буй хүчин чармайлтыг тайлбарлав. "Энэ бол шинжлэх ухааны маш чухал зорилго" гэж тэр тайлбарласан байна.

Түүнчлэн энэ үеэр Лондонгийн Эрүүл ахуй, Халуун орны Анагаах Ухааны Сургуулийн Шинээр гарч ирж буй халдварт өвчний профессор Аннелис Вилдер-Смит омикрон нь коронавирусний сүүлчийн хувилбар биш гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Асуулт нь хаана, хэзээ, илүү их эсвэл бага аюултай байх болно гэж тэр тайлбарласан байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс