a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
О.Баасанхүү: Үзэл санааны хоригдол болсон, эрх баригчдын эсрэг зоригтой шүүмжлэл өрнүүлсэн хүмүүсийг хорьдог үйлдлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй
2 жилийн өмнө
a.Admin
О.Баасанхүү: Үзэл санааны хоригдол болсон, эрх баригчдын эсрэг зоригтой шүүмжлэл өрнүүлсэн хүмүүсийг хорьдог үйлдлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй

Өнөөдөр Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү: Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл үзэл санааны хоригдол болсон эсэх асуудлаар мэдээлэл өгье. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр нийтэд ойлгуулдаг тодорхой хүмүүс байсаар байна. АН-ын зүгээс Э.Бат-Үүл даргын асуудалд маш тайван хандаж байсан. Шүүх шийдэг гээд хүлээж байлаа. Гэтэл шүүх асар их удсан. Энэ хугацаанд Э.Бат-Үүлийг С.Зориг агсны амь насанд халдсан мэтээр гүтгэн мэдээлж, хүүдээ тендер авч өгсөн мэт ойлголтыг нийгэмд түгээсэн.

Ингэсээр хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа ял шийтгэл өгсөн. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хууль, журам Э.Бат-Үүлд үйлчилсэнгүй. Тийм учраас бид энэ асуудлаар Улсын Ерөнхий шүүгч, прокурорт албан шаардлага хүргүүлсэн. Үзэл санааны хоригдол болсон, эрх баригчдын эсрэг зоригтой шүүмжлэл өрнүүлсэн хүмүүсийг тагнуулын байгууллагаас мөрдөн мөшгөх бадлаар дарамталдаг үйлдлийг Ардчилсан нам хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийн байгууллага шударга ажиллах байх гэж итгэсээр байна" гэв.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг зогсоовол тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжтой гэж Сангийн сайд мэдээлсэн байсан. Үүнд иргэд бухимдалтай байна. Өнөөдрийн байдлаар Э.Бат-Үүл даргын анхан шатны шүүхийн тогтоол ирээгүй байна. Тогтоол яаж гарахаас их зүйл шалтгаална. Гэм буруу нь тогтоогдсон уу? Хөөн хэлэлцэх хугацаа нь яасан бэ? зэрэг нь энэ тогтоолоос харагдана. Бид тогтоол хүлээж байгаа. Хуулийн байгууллага хугацаандаа тогтоол гаргаагүй хэвээр байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Цэцийн шийдвэр гарсан. Бид Э.Бат-Үүл даргын гэм буруугийн талаар ярихгүй байгаа. Шүүх тогтооно.

Сүүлийн хоёр жил ковидизмын дарлал гарч ирлээ. Баялаг бүтээх, бизнес эрхлэх, сурч боловсрох зэргийг "Covid-19"-ийн хуулиар хорьж, өчнөөн тэрбум төгрөг зарцууллаа. Үүний тун бага хувь нь эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд чиглэлээ.

Цар тахлын эсрэг маш их мөнгийг үр ашиггүй зарцууллаа. Бид судалгаа, дүгнэлт хийж байгаа. Хүүхдийн мөнгө бол халамжийн мөнгө биш. Ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт. Олон оронд энэ хүүхдийн мөнгийг зөв зүйтэй ашигладаг. Манай гайгүй төслүүдийн ч нэг байсан. Гэтэл эрх баригчид болиулах, хүндрүүлэх гэж ажиллаж байна. Тэтгэвэр, тэтгэмжийг хүүхдийн мөнгөтэй холбож байгаад Ардчилсан нам эсрэг байр суурьтай байна" гэлээ.

 

Э.Бат-Үүл оноосон ял оноосон анхан шатны шүүхээс гаргасан тогтоол одоо болтол ирээгүй. Хуульдаа 14 хоногийн дотор гарах ёстой. Шүүхийн тогтоол яаж гарахаас их зүйл шалтгаална. Нэгдүгээрт, гэм буруугийн асуудал, хоёрдугаарт, хөөн хэлэлцэх хугацаа.

Шүүхийн тогтоолоос Э.Бат-Үүлд оноосон ялыг ямар нотлох баримтаар тогтоосныг тодорхой болох ёстой. Харамсалтай нь энэ тогтоол одоо болтол гарахгүй урьдчилан хорих ангид Э.Бат-Үүлийг саатуулсаар байна.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс