a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Л.Энх-Амгалан: ЕБС-ийн хүүхдүүд электрон тамхи татах нь ихсээд байна шүү
2 жилийн өмнө
a.Admin
Л.Энх-Амгалан: ЕБС-ийн хүүхдүүд электрон тамхи татах нь ихсээд байна шүү

БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан "ЕБС-ийн хүүхдүүд электрон тамхи татах нь ихсээд байна шүү. Эцэг, эхүүд, багш нар ухааруулж хэлэх хэрэгтэй" хэмээн бичжээ. 

Дэлхийн олон улсад электрон тамхины хэрэглээ нэмэгдсэн бөгөөд энэхүү  электрон тамхи буюу вэйпийг тамхиа хаях гэж байгаа хүмүүст зориулсан гэх мэдээлэл байдаг. Гэвч энэ нь ташаа мэдээлэл гэдгийг ДЭМБ-аас мэдээлсэн бөгөөд электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй никотин болон хорт хавдар үүсгэдэг химийн хорт бодисууд агуулдаг хэмээж байсан юм. 

АНУ-ын Хүнс, эмийн хэрэг эрхлэх газрын /FDA/ судалгаагаар электрон тамхинд нитрозамин, гликолын деривативууд зэрэг хорт хавдар үүсгэгч бодис илэрчээ. Мөн никотин нь донтуулах нөлөөтэй бодис бөгөөд никотин агуулдаггүй гэх бүтээгдэхүүнээс ч FDA-ийн судалгаагаар никотин илрүүлсэн байна.

Цусанд орсон их хэмжээний никотин зүрх судасны тогтолцоонд төсөөлснөөс илүү хор хөнөөтэй ажээ. Таны дотор эвгүйрхэж, бие тань сульдаж байгаа бол таагүй нөлөөлөл үзүүлж байгаагийн эхний дохио гэнэ. Хэрвээ вэйпер удаан хугацаанд татсан өрөөнд тамхи татдаггүй хүн орвол шээсний үнэр үнэртдэг байна. Энэ нь никотины бүрэлдэхүүнд ордог аммиак үнэртэж байгаагийн илрэл аж.

Никотин ой тогтоолт, өөрийгөө хянах, суралцах үйл явц зэрэг тархины үйл  ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

АНУ-ын Хүнс, эмийн хэрэг эрхлэх газрын тайланд тус улсад электрон тамхи хэрэглэдэг 3 сая гаруй хүн байдаг бөгөөд ахлах ангийнхны хувьд 2017 оноос хойш 78 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг дурджээ. Электрон тамхинд амт үнэр оруулагч нэмсэн байдаг учраас залуус сонирхож, турших магадлалтай бөгөөд тийм маягаар хамааралтай болдог байна.

Тиймээс ялангуяа өсвөр үеийнхнийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (1)
Зочин
2 жилийн өмнө
[64.119.27.139]
энэ бас мөнгөтэй хүмүүсийн чамирхал уу
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс