a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Ойрын зургаагаас найман долоо хоногийн дотор Европын тэн хагас нь "Омикрон"-ы халдвараар халдварлана
2 жилийн өмнө
a.Admin
Ойрын зургаагаас найман долоо хоногийн дотор Европын тэн хагас нь "Омикрон"-ы халдвараар халдварлана

Ойрын зургаагаас найман долоо хоногийн дотор Европын тэн хагас нь "Омикрон"-ы халдвараар халдварлана гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан талаар BBC агентлаг мэдээлжээ.

Энэхүү магадлалыг 2022 оны эхний долоо хоногт Европ даяар бүртгэгдсэн долоон сая шинэ тохиолдол дээр үндэслэсэн бөгөөд хоёр долоо хоногийн хугацаанд халдварын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын хэлтсийн тэргүүн Ханс Клюге дээрх магадлалыг  Вашингтоны их  сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн үзүүлэлт, үнэлгээний хүрээлэнгээс гаргасан таамаглалаас иш татжээ. Түүний мэдээлж байгаагаар Омикрон хувилбар нь делтагийн давалгаанд өртсөн бүс нутгуудыг хамарч байгаа нь энэхүү таамаглалыг гаргахад хүрсэн байна. 

Олон улсын эрдэмтдийн тооцооллоор коронавирусний омикрон хувилбар нь нас барах болон уушгинд аюул багатай аж. Гэвч энэ нь тайван байж болно гэсэн үг биш гэдгийг онцолсоор байна. 

Бэлтгэсэн: Ц.Кастро

эх сурвалж: BBC

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс