a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
БНСУ-ын Ганнам дүүрэгт зодоон хийсэн Монгол залуусын бичлэг цацагджээ
2 жилийн өмнө
a.Admin
БНСУ-ын Ганнам дүүрэгт зодоон хийсэн Монгол залуусын бичлэг цацагджээ
Энэ сарын 2-ны өдрийн үүрийн 03 цагийн орчимд БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт гурван Монгол залуу зодуулсан байдалтай олдсон гэсэн мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тухайн үед тэднийг чухам аль орны иргэн зодсон нь тодорхойгүй, хэрэгтнүүдийг хайж байна хэмээн мэдээлж байсан бол KBS NEWS мэдээллийн хөтөлбөрөөр тухайн зодооны бичлэгийг үзүүлжээ.
 
 
 
Тус мэдээлэлд: Сөүл хотын Ганнам дүүргийн нутаг дэвсгэрт гадаа гудамжинд хүмүүс хоорондоо нүцгэн гараараа зодолдсон байна. Улмаар цаг өнгөрөх тусам хүчирхийллийн түвшин нь нэмэгдэж байсан бөгөөд тэдний зодоон нь 10 минут орчим үргэлжилжээ. Мөн тус зодоонд оролцсон бүх хүмүүс Солонгост амьдран суудаг Монголчууд байсан нь тогтоогдсон бөгөөд нийт 6 хүн зодоонд оролцсон байна. Хэргийн газар цагдаа нарыг очиход тэдний 2 нь зугтаасан ч байцаалтын явцад тэд гурав гурваараа хуваагдан зодолдсон болох нь тогтоогджээ. Тухайн үед тэд бүгд согтуу байсан бөгөөд такси хүлээх зуур муудалцан зодоон хийсэн байна.
 
Мөн цагдаа нар одоогоор тус хрэгт хэн нь хохирогч хэн нь хэрэгтэн гэдгийг тогтоох хэцүү байна гэсэн тайлбар өгчээ.
 
Бэлтгэсэн: Ц.Кастро
 
 
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс