a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
“Туркойс хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас Дубайн гэрээг цуцалж байгаагаа мэдэгджээ
2 жилийн өмнө
a.Admin
“Туркойс хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас Дубайн гэрээг цуцалж байгаагаа мэдэгджээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийж байна.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр Ерөнхий сайдын нэр дээр Рио Тинто компанийн удирдлагаас захидал ирсэн. Бид Оюутолгойн үр өгөөжийн Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэх, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг цуцлах зэрэг санал тавиад байсан билээ. Харин бидэнд ирүүлсэн захидалд “Та бүхний саналыг ТУЗ-д танилцуулж, дараах таван чиглэлээр шийдвэр гаргалаа. Үүнд:  

  1. Оюутолгой төслөөс Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй. Энэ нь Эрдэнэс Оюутолгой компанийн 34 хувийн үнэ цэнийг нэмж, ногдол ашгийг наашлуулах юм. Үндсэндээ 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн үг юм.
  2.  Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг захидал илгээсэн өдрөөр дуусгавар болгож байна.
  3. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд Засгийн газар өөрөө хөндлөнгийн аудит оруулах, тэрхүү дүгнэлтээр Монголын газар нутаг дээр зарцуулаагүй нөхцөл байдал үүсэх юм бол хариуцаж төлөхөд бэлэн байна.
  4. Гүний уурхайн ашиглалтад оролгүй удсан. 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар тооцож байгаа. Энэ хүртэл гарах зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна.
  5. Оюутолгой компанийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системээс эрчим хүчээ хангах гэрээ байгуулах, байгаль орчны салбарт хамтран ажиллах

Эдгээр таван саналыг захидалд дурдсан. Энэхүү шийдвэрийг гаргахад хэцүү байснаа илэрхийлээд энэ нь хөрөнгө оруулагчийн зүгээс Монголд шилжүүлж байгаа томоохон үнэ цэнэ болохыг мэдэгдсэн" гэв. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс