a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
АТГ-ын дарга З.Дашдаваа: Манай улсад авлига халдварт өвчин шиг бугшсан байна
2 жилийн өмнө
a.Admin
АТГ-ын дарга З.Дашдаваа: Манай улсад авлига халдварт өвчин шиг бугшсан байна

"Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" эхэллээ. Энэ удаагийн чуулганаар 

  1. Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа
  2. Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо
  3. Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал
  4. Хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн гэх сэдвүүдийг голчлон анхаарч хэлэлцэх юм.

Чуулганыг нээж Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа үш хэллээ:

Тэрээр..."Аливаа улс орны хөгжлийг сааруулагч олон хүчин зүйлийн нэг нь авлига. Монгол улсын хувьд ч авлига хэмээх үзэгдэл нь ядуурал, байгаль орчны бохирдол, халдварт өвчин шиг нийгэмд бугшсан байна. Улс орны хөгжлийн хойш татаж байгаатай иргэн бүр санал нийлж байна. Авилгатай тэмцэх нь нь шударга ёс, сайн засаглал, нийгмийн хөгжлийн төлөө хийж байгаа ажил юм. Авлига бол албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих төдий асуудал биш. Энэ нь хүн худалдаалах, зэвсгийн наймаа, засаглалын эсрэг, хууль бус хил дамнасан наймаа зэргийн санхүүжилт болдог. Европын холбооны дотоод комиссарын мэдээлснээр энэ төрлийн хэргийн улмаас хөгжиж буй орнууд жилдээ бүр 132  тэрбум ам.долларыг алддаг. Энэ мөнгийг эрүүл мэнд, боловсролд зарцуулсан олон орны хөгжилд сайнаар нөлөөлөх байсан. Үүнтэй нэг улс дангаар бус хамтын хүчээр тэмцэх нь үр дүнтэй.

Иймд НҮБ-ын Авлигын конвенцид манай улс 2005 оноос нэгдэж орсон. Жил бүрийн 12-р сарын 9-ний өдрийг Авлигтай тэмцэх өдөр болгон зарласан бөгөөд тус өдөр конвенцид нэгдсэн улс орнууд тус гэмт хэргийг таниулах үүрэгтэй. Авлигатай тэмцэх үйлсэд улс орны иргэн бүрийн оролцоо чухал. 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд 1500 гаруй хэргийг илрүүлэн шалгаж байна. 2020 онд 35.6, 2021 онд 96 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байна." гэлээ. 

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганд үг хэлж, Засгийн газраас авилгын эсрэг тэмцэх бодлогын талаар танилцуулга хийлээ. 

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

Тэрээр "Монгол улс авилгын индексээр 34 оноо авч дэлхийд өнөөдөр 111 дээр эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Тийм учраас нэн яаралтай төрийн хүнд суртлыг арилгаж авилгын индексийг шат дараалан бууруулж, алдаж байгаа оноон дээрээ дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.  Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн дотор Монгол Улсын хөгжилд саад болж буй, боймлогч хүчин зүйлүүдийг багасгах болно. Зарим нэгийг нь устгах болно гэдэг ийм зорилтыг дэвшүүлж байгаа. Судалгаагаар Сонгол Улсын хөгжилд хамгийн их саад болж байгаа зургаан хүчин зүйл гарч ирсэн. Мэдээж далайд гарцгүй орны хувьд боомтынхоо хүчин чадлыг нэмэх, Монгол Улсын эрчим хүчний салбарыг шинэ түвшинд гаргах, Монгол Улсын аж үйлдвэржилтийн салбар буюу бүтээн байгуулалтын салбараа богино хугацаанд өөд нь татах зэрэг ийм олон асуудлууд гарч ирсэн. Харамсалтай нь төр өөрөө хүнд суртал, тэр дунаа төрийн анхан дунд шатны байгууллага, тэр дундаа нийслэл Улаанбаатар хот, яамдууд дахь авилгал өнөөдрийн Монгол Улсыг чөдөрдөж байгаа.  Хэрвээ Монгол Улсын эдийн засгийг сэргээе, эрчимжсэн хөгжил, эрүүл мэнд, боловсролын тогтолцоог шинэ түвшинд гаргая гэвэл хөрөнгө оруулалт хайхаас илүүтэйгээр эхлээд өөрсөддөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй.

Өнөөдөр аль нэг улсын байцаагчийг хоолонд оруулахгүй бол тухайн ресторан ажиллаж чадахгүй нөхцөл үүсдэг нь үнэн. Манай хууль сахиулагчид төрсөн өдрөөрөө аль нэг ресторанд үнэгүй хоол иддэг нь үнэн, энэ бол авлига.  Төрийн байгууллагын албан тушаалтнууд дунд сарын цалингаасаа хэд дахин үнэтэй бэлэг, шан харамж авдаг. Бид үүнийг байдаг л юм шиг, байх л ёстой мэт бид бодож болохгүй. Дассан сэтгэлгээ, уламжлалт хандлагыг өөрчилж, сэтэлж гарах цаг болсон" гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс