a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
С.Энхболд: Гадаадаас ирсэн хоёр хүний түргэвчилсэн шинжилгээнээс халдвар илэрсэн ч давтан шинжилгээгээр "Омерта" вирус илрээгүй
2 жилийн өмнө
a.Admin
С.Энхболд: Гадаадаас ирсэн хоёр хүний түргэвчилсэн шинжилгээнээс халдвар илэрсэн ч давтан шинжилгээгээр "Омерта" вирус илрээгүй

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ЭМ-ийн сайд С.Энхболд коронавируст халдварын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар  мэдээлэл өглөө.

Тэрээр "КОВИД-19 халдварын шинэ хувилбар өнөөдрийн байдлаар 18 улсад бүртгэгдлээ. Африкийн улс орнууд, Израиль, Бельгид халдвар голомтлон гарч байгаа бол бусад оронд зөөвөрлөгдөж очсон тохиолдол бүртгэгдээд байна. 

Улс орнуудын хувьд халдвар бүртгэгдсэн улсаас гадаадын иргэдийг хүлээн авахгүй харин өөрийн орны иргэдээ татан авсан тохиолдолд 10 хоног тусгаарлаж байна. Тусгаарлалитын хугацаанд хоёр удаа шинжилгээ авахаас гадна иргэдээ дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалтыг идэвхжүүлж байгаа. Тухайлбал, тун хоорондын зайг гурван сар болгож зарлалаа. 

Манай улсын хувьд хилийн боомтуудад нэмэлт тандалтын баг гарган ажиллуулж, шинжилгээ авч иргэдийг нэвтрүүлж байна. Иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээг зэрэг аваад, түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарвал тусгаарлах байр руу шилжүүлж, дараагийн шинжилгээгээр баталгаажуулж байгаа. 

Арваннэгдүгээр сарын 28-наас хойш гадаадаас 1.040 хүн ирсэнээс хоёр тохиолдолд түргэвчилсэн шинжилгээгээр халдвар илэрсэн. Улмаар ХӨСҮТ-д шилжүүлэн PCR шинжилгээ хийхэд нэг иргэнээс дельта хувилбарын халдвар илэрч, нөгөө хүний онош үгүйсгэгдсэн" гэлээ.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс