a.Admin
Ангилал
Хэзээ
2 долоо хоногн өмнө
Үсгийн хэмжээ
“Subaru” компани анхны цахилгаан автомашинаа танилцуулжээ
2 долоо хоногн өмнө
a.Admin
“Subaru” компани анхны цахилгаан автомашинаа танилцуулжээ

Японы “Subaru” компани цахилгаан хөдөлгүүрт кроссовер буюу жижиг оврын жийп “Solterra”-г танилцуулжээ. Энэ нь тус компаний “Toyota” корпорацтай хамтран бүтээсэн анхны бүтээл гэдгээрээ ихээхэн онцлогтой юм.

Энэхүү автомашин нь энэ оны эхээр танилцуулсан “Toyota bZ4X” кроссоверын “ихэр” гэгдэж байгаа юм. Учир нь тэднийг сүүлийн хэдэн жилийн турш хөгжүүлж ирсэн нэг загварт суурилан бүтээсэн байна.

Шинэ автомашин нь дөрвөн дугуйгаар хөтлөх шинэ системээр тоноглогдсоноос гадна нэг цэнэглэлтээр ойролцоогоор 460 орчим км замыг туулах чадвартай аж. Харин урд дугуйгаар хөтөлдөг “Toyota bZ4X” загварын хувьд энэ үзүүлэлт 530 км хүртэл байх юм байна. 

“Solterra”-г дэлхийн зах зээлд 2022 оны дунд үеэс борлуулалтад гаргах бөгөөд 11 дүгээр сард Лос-Анжелесийн автомашины үзэсгэлэнгийн үеэр танилцуулах юм. Одоогоор үйлдвэрлэгч компани шинэ кроссоверынхоо үнийг хараахан зарлаагүй байна.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2021 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс