a.Admin
Ангилал
Хэзээ
2 долоо хоногн өмнө
Үсгийн хэмжээ
Ч.Хүрэлбаатар: ХААН банкны хувьцааны цаадах танил технологи ч ЭЗЭН-ээ бариад өгч байна
2 долоо хоногн өмнө
a.Admin
Ч.Хүрэлбаатар: ХААН банкны хувьцааны цаадах танил технологи ч ЭЗЭН-ээ бариад өгч байна

ХААН банкны хувьцааг Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг худалдаж авсан гэдэг мэдээлэл улстөрийн хүрээнд гол яринаы сэдэв болоод байна. Хувьцааг худалдаж авахад нь Асашёорюү Д.Дагвадорж оролцсон гэдэг мэдээлэл цацагдаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар олон нийтийн сошиал хуудсандаа энэ талаар удаа дараалан мэдэгдэж буй. 

Өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар цахим хуудаснаа...
"ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ? Цэвэр мөнгөөр авсан уу? гэж асуусан. Энэ асуултанд 2 сценарийн аль нэгээр үйл явдал өрнөх байсан. Эхнийх нь үнэхээр яриад байгаачлан ЯПОН худалдан авсан бол Монголбанк японы холбогдох байгууллагуудаас шаардлагатай бүх тодруулгыг аваад бүх зүйл ном журмын дагуу боллоо гэдэг тайлбар УИХ-д ирүүлээд хэл амгүй дуусах байлаа. Харамсалтай нь ийм юм болсонгүй. Хоёр дахь сценарийн дагуу буюу хэл амтай үйл явдал өрнөж байгаа нь ЯПОНы цаана тодорхой монгол ЭЗЭН байгааг харуулж байна. Буруу юм болж байна гэж хэлсэн хүнийг харлуулах, гүтгэх, доромжлох гээд нэг л танил технологи. Танил технологи ч ЭЗЭН-ээ бариад өгч байна. Намайг адлаад яах вэ дээ? Ямар адлуулж үзээгүй биш, адлахаар агшдаг хүн биш ээ, би. Бурууг буруушааж явсаар байх болно.
Өрнөж буй үйл явдалд тулгуурлан боломжит ЭЗЭН-г бүртгэж байгаа гэсэн. Бүртгэлээ танилцуулъя:
1. Ална, тална, би ёстой цэвэрхэн, намайг шалгаарай. Энэ бол “юун гуя” ЭЗЭН.
2. Ч.Хүрэлбаатар ХААН банкыг ҮАБЗ-д хэлэлгүйгээр том толгойлон Баатарсайханд авч өгөх гээд чадаагүй, одоо гай болж байна гэсэн ЭЗЭН. Уг нь Савада хувьцаагаа зарвал бусад хувьцаа эзэмшигчиддээ, түүний дотор Ц.Баатарсайханд санал болгох хуультай. Миний хэрэг үүнд огтхон ч хэрэггүй. Юуг ч хамаагүй ҮАБЗ-тэй холбоод ярьчихдаг хэсэг хүн бий. ЭЗЭН бол тэдний нэг.
3. Төрийн зарим мөнгө арилжааны банкууд болон Хөгжлийн банканд бий. Арилжааны банк дахь төрийн мөнгийг буцааж өгөхгүйгээр луу унжиж ХААН-ы хувьцаанаас авах санаатай ЭЗЭН. Бас Хөгжлийн банкнаас авсан зээлээ буцааж төлөхгүйгээр мөнгө хуримтлуулж ХААН-ы хувьцааг авах санаатай ЭЗЭН. Хөгжлийн банк олгосон зээлийнхээ хойноос хэр хөөцөлдөж байгаа бол? Дахин мөнгө шамшигдуулах арга хайж байна уу? Энд учир их бий.
4 . “Гадаадын хөрөнгө оруулагч” ЭЗЭН. Энэ ЭЗЭН бол “Чи яг хэн юм бэ?” гээд намайг асуухаар их сандардаг. Сандрахад нь өмнөөс нь “нөгөө хэдэн ЭЗЭН” хэвлэлийн дайнд морддог. Эздүүдийн хооронд шилжих мөнгө мөрөө үлдээж л таарна. Удахгүй монгол дахь мөр нь тодорно доо, тодорно. ЭЗЭН ил гарах бэлтгэлээ базааж байгаа бололтой, монголчууд л авах ёстой гээд яриулаад эхэлчиж. Тийм ээ, гэхдээ төрөөс хулгайлсан мөнгөөр биш шүү. Мөнгөний эх үүсвэрээ ил тод тайлагнахгүй бол мөнгө угаалтын саарал, хар жагсаалт энүүхэнд.
Өнөөдрийн байдлаар иймэрхүү. Даравч далдайдаг, булавч бултайдаг даа уг нь" гэж бичжээ. 
 
 
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2021 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс