Ангилал
Хэзээ
5 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Б.Нандинцэцэг: Эхнэр хүүхдээ ингээд орхихгүйг нь мэдэж байгаа болхоор итгэлээ алдчихгүйг хичээн хоног тоолон хүлээнэ
Б.Нандинцэцэг: Эхнэр хүүхдээ ингээд орхихгүйг нь мэдэж байгаа болхоор итгэлээ алдчихгүйг хичээн хоног тоолон хүлээнэ

Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт зодуулж хүнд гэмтэл авсны улмаас Солонгос улсыг зорвсон улсын начин Э.Энхбатын бие одоо хэр нь сайжраагүй байна. 

Түүнийг ухаан орсон гэх ташаа мэдээллүүд цахим орчинд цацагдсан ч өдгөө тэрээр үхэл амьдралтай тэмцэн эмнэлэгийн орон дээр хэвтэж байгаа талаар Э.Энхбатын гэр бүлийнхэн мэдэгджэ байсан юм.

Тэгвэл түүний гэргийг Б.Нандинцэцэг Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудсаар дамжуулан “Босоод ирээч дээ, хань минь” хэмээн шүлэг бичжээ. 

 

“Ийм л залууд дурласан

Ил биш далдуур хайрладаг

Инээдийг минь харж баясдаг

Ичмээр үйлдлийг минь тоодоггүй

Ийм л залууд сэтгэлээ нээсэн

Дутууг минь нөхөж дүүргэдэг

Дуугаа хураахад минь аргаддаг

Дуудахад минь яарсаар ирдэг

Даруухан залууд итгэлээ өгсөн

Өөрөөс минь илүү намайг анзаардаг

Өө бүрийг минь хайрлаж чаддаг

Өнгөрсөнийг минь асууж шалгаадаггүй

Өгөөмөр залууд зүрхээ даатгасан

Гуних үед нулимсыг минь арчдаг

Гутрахад минь сонсогч нь байдаг

Гараас минь атгаад инээд алддаг

Гарцаагүй тийм залууд найдаж дурласан#copy

Эхнэр хүүхдээ ингээд орхихгүй нь мэдэж байгаа болхоор.
Итгэлээ алдчихгүйг хичээн хоног тоолон хүлээнэ.
Эрүүл саруул хамтдаа сайхан амьдарна гэж хүсээд
Энэ л орчлонд залбирч сөхөрч мөргөн гуйж сууна Хайрт хань минь босоод ирээч" хэмээн бичжээ. 
 
Эргэн сануулахад, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, мэдүүлэг авсан бөгөөд Н.Түвшинбаярыг “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байсан юм. Улмаар шүүхээс тавдугаар сарын 20-ноос түүнийг суллаж, холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан юм.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2021 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс