a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Говь-Алтай аймгийн Бурхан буудай уулыг төрийн тахилгат хайрхан болголоо
1 жилийн өмнө
a.Admin
Говь-Алтай аймгийн Бурхан буудай уулыг төрийн тахилгат хайрхан болголоо

Говь-Алтай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаа Алтай хотод болж байна. 

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Говь-Алтай аймгийн Бурхан буудай уулыг төрийн тахилгат хайрхан болгосныг танилцууллаа.

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байдаг.
 
Тус уул нь Монгол Алтайн уулын хээрийн дэд мужид багтдаг. Ноён оргил нь 3,765 метрийн өндөрт орших мөнх цастай уул юм.  Бурхан буудай уулнаас Урд, Дунд, Хойт, Уст чацран гол эх авч урсдаг байна.
 
 
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс