a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Аугаа их Эх орны дайн зарим баримтууд
2 жилийн өмнө
a.Admin
Аугаа их Эх орны дайн зарим баримтууд

Өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд тус улс дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Германыг ялсны 78 жилийн ойгоо уламжлал ёсоор тэмдэглэх гэж байна.

Ялалт ямар их үнээр ирснийг зөвхөн тоо баримтаар танд хүргэж байна.

  • Аугаа их Эх орны дайн 1941 оны зургадугаар сарын 22-ноос 1945 оны тавдугаар сарын 9 хүртэл нийт 1418 хоног үргэлжилсэн.
  • Дайн 1941 оны зургадугаар сарын 22-ны өглөө 04:00 цагт эхлэхэд фашистууд зөвхөн энэ өдөр Зөвлөлтийн 1200 онгоцыг сөнөөсний 800-г нь нисэх буудал дээр устгажээ.
  • Дайн эхлэхэд фашист Герман холбоотнуудынхаа хамт ЗХУ-ын баруун хил дээр 5.5 сая хүнтэй 190 дивиз, 4300 танк, давшилтын зэвсэг, 47.2 мянган их буу миномёт, 5000 нисэх онгоц, байлдааны 190 хөлөг онгоц байруулаад байжээ.
  • Дайн эхлэхэд Зөвлөлтийн цэргийн баруун тойрогт нийт 2.9 сая хүнтэй 166 дивиз, есөн бригад, 1800 танк, 1540 онгоц байрлаж байжээ.
  • Дайн үргэлжилсэн дөрвөн жилд Зөвлөлтийн 34 сая 476.700 цэрэг офицер байлдааны ажиллагаанд оролцсоны 490 мянга нь эмэгтэйчүүд байжээ.
  • Эх орны дайн дуусахад Зөвлөлтийн зэвсэгт хүчинд ЗХУ-ын 12 маршал, гурван гол маршал, төрөл цэргийн 11 маршал, тэнгисийн цэргийн флотын адмирал хоёр, 5597 генерал, адмирал байжээ.
  • Дайны хугацаанд Зөвлөлт холбоот улс нийтдээ 661 дивиз, 666 бригад эмхлэн байгуулж байлдаанд оролцуулсан байна.
  • 1943 оноос эхлээд Зөвлөлтийн армитай гадаадын цэргийн бүлэглэлүүд байлдаж эхэлсэн байна. ЗХУ-ын нутагт Польшийн хоёр арми, Чехийн армийн корпус, Румыны явган цэргийн хоёр дивиз, Югославын явган болон танкийн хоёр бригад, Францын нисэх “Нормандия” эскадриль улаан армийн талд байлдаж байлаа. Дайны төгсгөл гэхэд гадаадын цэргийн бүлэглэлийн нийт хүний тоо 550 мянгад хүрсэн байна.

Эх орны дайны хүн хүчний хохирол

  • Эх орны дайны үеэр Зөвлөлтийн улаан армийн нийт хохирол 11 сая 944,1 мянган хүн болсны 6.885 сая нь амь үрэгдэж, дөрвөн сая 559 мянган хүн нь сураггүй алга болж, олзлогдсон байна.
  • Дайны туршид Зөвлөлт холбоот улс нийт 26.6 сая хүнээ алдсан гэдэг бол 1998 онд энэ тоог 29 592 749 хүрсэн гэж шинэчлэн гаргасан байдаг.
  • Дайн үргэлжилсэн дөрвөн жилд Зөвлөлтийн энгийн номхон 13.7 сая хүн амь үрэгдсэний 7.4 саяыг нь булаан эзлэгчид шууд хөнөөсөн бол 2.2 сая нь Германд ажилд хөөгдөж яваад амь алдсан, 4.1 сая нь булаан эзлэлтийн үед өлсгөлөнгөөр нас барсан гэнэ.

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс